СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-12-29

🔴 Тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр /2022.12.29/ Монгол бөхийн өргөөнд болж байна.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Д.Анар, Б.Серик, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Б.Зоригтбаатар, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Л.Лха-Очир, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон, улсын начин Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Н.Мустафа тэргүүтэй 128 бөх уран мэхийг уралдуулав.

Түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр тодорч, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.

Улсын залуу арслан Б.Орхонбаяр улсын баяр наадмаас хойш анхны барилдаандаа барилдаж шинэ цолоо түрүүгээр мялааж Монгол Улсын ерөнхийлөгчийн цомыг анх удаа гардсан.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан нар шалгарлаа.

Шөвгийн наймд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Э.Сумъяабат нар үлдлээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.