Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргасан билээ. Энэхүү арга хэмжээнд хүндэт зочноор уригдсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэн зарлиг гаргалаа. 1220 онд Эзэн Чингис хаан Хархорум хотыг "Эзэнт гүрний нийслэл байх болтугай" гэж зарлигдсан байдаг. Энэ хот мандан бадрахын үлгэрийг үзүүлж байсан ч харамсалтай нь бутран сарниж, сум болох хэмжээнд хүртлээ хаягджээ. Тэгвэл өнөөдөр түүхийн тасарсныг нэгтгэж, түүхийн бахархлыг сэргээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн зарлигаар баталгаажуулж Хархорум хотоо сэргээх зорилготой боллоо.
Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тэмдэглэж байгаа жилд багтааж, 111 жилийн түүхэн өдөр ийм шийдвэр гаргасанд баяртай байна. Монголын ямар их баян ч ямар хүнд хэцүү зүйлийг туулсан юм бэ гэдгийг эндээс харж болно.
Монголчууд эв нэгдлээ бататгаж хичээх хэрэгтэй. Бид энэ хотоо байгуулж, улс орноо хөгжүүлэх том боломж нээгдлээ.
111 жилийн өмнө Богд хаан тэргүүтэй эх орончид түүхийн богино хугацаанд олдсон сиймхийг ашиглаж тусгаар тогтнолоо олж авсан. Тэгээгүй бол бид энэ сайхан эх орондоо туурга тусгаар амьдарч чадах байсан уу гэдэг нь түүхийн асуултын тэмдэг болж үлдэнэ.
Монгол хүн болгоноос тусгаар тогтнол шалтгаална гэдгийг эрэгцүүлэн бодох өдөр. Хүн бүр ажлаа сайн хийвэл тэр тусгаар тогтнолд оруулж буй хувь нэмэр юм шүү. Энэ сайхан орондоо эзэн нь, иргэн нь болж амьдарья гэвэл та өөрийн эрхэлсэн ажлаа л сайн хийгээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
baliar hulgaichuudiin hot bosgoh gj yu bdg ym .. ulsaa yaduuu bailgah bodlogo 30n jil barisan archaagui urvagchid uhej dald oroosoi
Наад идэж уугаад улсаа мөхлийн ирмэгт аваачсан Хүрэлсүх тэргүүтэй луйварчин хулгайч дарга нартаа хулгай битгий хий, хулгайчуудыг бүгдэд нь хариуцлага тооц гэж хэл дээ.
Hulgaich n hulgaichtaigaa doroo horshihgui bol bolohgui l yum baih da! Butehgui garuud!
ТҮҮХЭН ЗАРЛИГ ГАРГАЖЭЭ БАЯР ХҮРГЭЁ ХАРХОРУМ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ БОЛОХ НЬ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗАР,ТАЛ ТАЛААСАА БҮХ АЙМГУУДТАЙ АДИЛ ШАХУУ ХЭМЖЭЭНД АЛСЛАГДСАН БАЙРЛАЛТАЙ БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Хархорум нэртэй сайхан хот бүтээн байгуулах нь зөв шүү.сайхан санагдаж байна.Ер нь 21аймагаа цөөрүүлээд томхон хуучин засаг захиргааны нэгжээр нь болгоод сумнуудаа ч томхон сайхан зохион байгуулаад төмөр замаар холбоод замаа эрчитэйхэн баричихбал ч болно доо.Тархай бутархай нээх олон сумаа цэгцлээд янзалмаар юмдаа.Хот байгуулалт архитиктуруудад чиглэлээр нь бүтээлгээч над бол сайан санаа мөрөөдөл байнадаа.21р зуун шүү дээ
Ваав! Сайхан хэллээ! Эзэн нь болж амьдрахын төлөө дор бүрнээ хичээцгээе! МОНГОЛЧУУДАА!!
Нүб д хандаж байнгын 5 орны хөрөнгийг татаж газар өгөх хэрэгтэй.
Huili shvvhiig l ard tvmendee deerlhej zoddogiin boliulchwal boloh gd bn vzel bodoloo helsen hvn buruutan boldogiin ym shig ih deerengvi haragdaad bna zohichuulj bolnoo doo tehgvi shuud 5.10aaraa niileed zodoj haragdahiin muu muudaa deerlehvv gj barij horino bvvr neg hvn alchan hvmvvs bgaa ym shigl bhiimaa