Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан /232, 233 дугаар зарлиг/ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган эх орноо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ.
Гавьяат багш цолоор шагнагдсан Мандах их сургуулийн захирал Гомбожавын Намжилын сэтгэгдэлийг сонслоо.
Тэрбээр, Миний бие боловсролын дээд салбарт 50 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 28 жилд нь МУИС-д ажиллсан. 1992 онд Мандах сургуулиа байгуулж, багшаас захирал хүртэлх албыг хашиж байна. Гавьяа шагнал, ололт амжилт бол ямагт багийн амжилт байдаг.
Хамт олон, хамтран зүтгэгч нартаа баярлаж гялайлаа. Монгол Улсын санхүү бүртгэл, аудитын салбарыг хөгжүүлэхэд мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран зүтгэж ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хайрт багшдаа халуун баяр хүргэж аз жаргал инээд баяслаар дүүрэн байхын ерөал өргөе.Урт удаан наслан үр хүүхдүүд олон мянган шавь нартаа өмөг түшиг болж яваарай.
Баяр хүргэе багш даа. Эрүүл энх аз жаргал хүсье