СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-29

🔴П.Очирбат: Ард түмний эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагаа манай төрд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулах үйл ажиллагаанд үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг урьж оролцуулжээ. Хүндэт зочдын нэг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: 

-1911 онд бид тусгаар тогтнож, Богд хаанаа ширээндээ залж байсан он жилүүд. Бид аргагүйн эрхэнд Манжид дагаар орж, 200 гаруй жил эрхшээлд нь байлаа. Гэхдээ нэг сонин нь, Манжийн эрхшээлд байсан ч Монгол улс өөрийн гэсэн хуультай байсан. Энэ утгаараа дарлагдаж байсан гэдгээс арай өөр болчихдог. 

Монголчууд хэзээнээс дураараа, эрх чөлөөтэй байх дуртай үндэстэн. Өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах эрмэлзэлтэй. Манжийн үед Ард Аюушийн хөдөлгөөн гээд олон эсэргүүцэл гарч байсан байдаг. 1900 аад оны үед Манж үндэстэн өөрөө хүчгүйдэж ирэнгүүт бид түүнийг ашиглаж, хаанаа өргөмжилж тусгаар улс болсон. Хэрэв тэгээгүй бол муугаар бодоход Манжийг Хятадууд дарж авсан шиг Хятадын эзэмшилд орох байсан байх. 1915 оны гэрээнд Монголын автономитыг хамгаална гэсэн байсан. Хятад-Орос хоёр хавсайдаж байгаад Хятадын бүрэлдэхүүн хэсэг болгох гэж байсан. 

Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг зүй ёсны асуудал гэж харж байна. Ард түмний эрх ашигт нийцэхгүй үйл ажиллагаа байгаа учраас л иргэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв ийм байгаагүй бол бид юу гэж 1990 онд ардчиллыг цогцлоох билээ. Түрүүчийн засгийн үед байгаагүй шахуу зүйлийг хийгээд байгаа юм шиг ээ.

Баялагийг хэдэн мянган тонноор нь хулгайлаад ачна гэж ой тойнд багтахгүй байна. Зүгээр нэг уурхайчин ачаад явуулчихдаг юм биш. Хэн хааш нь хил давуулж байна гэдгийг уурхайчин мэдэхгүй. Нэлээн дээгүүр угшилтай байгаа учраас ард түмэн юу гэж хүлээн зөвшөөрөх вэ. Эсэргүүцэж байгаа л явдал. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
64.119.24.240

Тийм. Олон удаа парламентын гишүүн болсон нөхөд яаж ард түмний, төсвийн хөрөнгөөс хумсалж хувьдаа завших нэг ёсны мэргэшсэн хулгайчууд л болоод байх шиг. Тийм учраас иргэд сонгогчид өөрсдөө буруутайг ойлгож байна. Сонгуульд идэвхтэй эх орон ард түмнээ гэсэн чинхүү сэтгэлтэй нэр дэвшигчдийг нам биш өөрсдөө сонгох хэрэгтэй болжээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.