СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2022.12.29/ нийслэл хотод цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Бусад нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

12 дугаар сарын 30-наас 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 1-р сарын  2-нд  баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар, 1-р сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 31-нээс нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.