СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Томоохон тэмцээн тогтмол зохион байгуулж байгаа “UG arena”-г Улсын комисс хүлээн аваагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн III хорооны нутагт “Уран ган” төвийн хашаанд барьсан “UG arenа”-д арваннэгдүгээр сарын 10-14-нд сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолт болсныг уншигчид санаж буй. Олон улсын эл тэмцээнд манайхаас гадна Тайланд, Малайз, Таити, Вьетнамын шигшээ багийн тамирчид ирж өрсөлдсөн юм.

Тэгвэл энэ тэмцээн болсон “UG arena” спорт цогцолборын барилгыг олон улсын тэмцээн болж байх тухайн үед Улсын комисс хүлээж аваагүй байж. Тэр үед нь ямар нэг эрсдэл учирч, гадаад, дотоодын олон тамирчин, үзэгчдийн эрүүл мэнд, аминд аюул тохиолдсон бол барилгыг хүлээж аваагүй Улсын комисс буруутах уу, эсвэл түүнийг барьсан компанийнхан буруутай болох уу гэдэг асуулт урган гарна.

Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтоос нэлээд хойш, өнгөрсөн сарын 29-нд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газраас 01/669 дугаартай албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлсэн аж. Уг албан тоотод “Уран ган” ХХК-ийн захиалгаар барьсан, сагсан бөмбөг, олон зориулалтын танхимын цогцолбор барилгыг ашиглалтад оруулах В99-2210-001777 дугаартай захиалагчийн хүсэлт, баримтад үндэслэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын 2022 оны А/861 захирамжийн шийдвэрээр байгуулагдсан 17 гишүүний бүрэлдэхүүнтэй комисс Барилгын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу батлагдсан хуваарь ёсоор 2022 оны аравдугаар сарын 25-нд захиалагчтай хамтран зохион байгуулж ажилласан. Комисс тухайн барилга байгууламжийн баримт бичиг, барилгын ажилтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлаар гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гарган илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг захиалагчид өгсөн. Комиссын нийт гишүүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж гарын үсгийн баталгаажуулалт бүрэн дуусаагүй тул одоогоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гараагүй болно” хэмээсэн байна.

. Өөрөөр хэлбэл, “Уран ган” компанийн удирдлага Барилгын тухай хуулийн 37.6-д заасан “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг. юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “UG arena” спорт цогцолборыг улсын комисс хүлээн авсан гэж байгаа ч Хотын стандарт, хяналтын газрынхан нь “Комисс ажилласан ч дүгнэлт баталгаажаагүй” гэсэн хариу өгч буй.

Энэ спорт цогцолборын барилгаа Б.Лхагвасүрэн захиралтай “Уран ган” компанийнхан хууль зөрчин барьсан ч холбогдох байгууллагынхан яаж ч чадаагүйг батлах баримт бидэнд ирлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны тавдугаар сард өмгөөлөгч Ц.Гансүхэд хандан өгсөн албан бичигт “Уран ган” ХХК-ийн 1681100067 нэгж талбарын дугаартай, үйлчилгээний зориулалтаар олгосон . Гэвч тус албан даалгаврын хэрэгжилт хангагдаагүй тул 2022 оны гуравдугаар сард нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан тоот хүргүүлсэн байдаг. Мөн Засгийн газрын 11-11 төвд иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгаад зөрчлийн хэрэг нээж, ашиглалтад хүлээн аваагүй барилга байгууламж ашигласан “Уран ган” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгсөн” хэмээжээ. Тэгэхээр “UG arena” спорт цогцолборыг анхнаасаа хууль зөрчин барьж, ашиглалтад оруулахаар зүтгэж байгаа бололтой.

гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн компанид хэн нэгэн албан тушаалтан нөлөөлж гэрчилгээ нөхөн олгосон, эсвэл хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй юм. Тиймээс хууль, хяналтын холбогдох байгууллагынхан “UG arena”-г барьсан “Уран ган” компанийнхны барилгын ажил эрхлэх зөвшөөрөл, хууль зөрчсөн ч үл ойшоож байгаа зэргийг нарийвчлан шалгаж, тэдэнд давуу байдал олгосон төрийн албан хаагчид байдаг бол хариуцлага тооцож, шударга ёс тогтоохгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүн барилга дураараа барьж байснаа сүүлд нь хуульд заасан гэрчилгээ, зөвшөөрөл зэргийг нөхөн бүрдүүлдэг тогтолцоо бий болох вий. Өөрөөр хэлбэл, барилгын салбар дахь авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах бас нэг шалтгаан болж болзошгүй байна.

“UG arena” спорт цогцолборт дотоод, гадаадын тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн бол уг барилгыг нь улсын комисс хүлээн автал түр азнах шаардлагатайг ташрамд сануулъя.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.151

Энийг л төрийн дарамт гээд бга юм да

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.120

Iim saihan gazriig tegeed komiss ni huleegeed avaach. Avilgal haraad l suugaad bgaa biz. Hogiin yumnuudiigaa avdag bj

zochin
1 жилийн өмнө
66.181.177.154

hahiulaa avah geegui ym bol uzej haraad ter ulsiin komiss gegch ni avaachee.saihan l buteen bguulalt bna lee sh dee.

зочин
1 жилийн өмнө
66.181.176.199

Улсын комисс гэж хэн бэ Спортын төв ордон гэж хуучны балгаст тэмцээн зохиож байж шинэ юмыг хүлээн ч чадахгүй.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.60

Энэ бол сайхан бүтээн байгуулалтанд атаархсан тэнэг хүний бичсэн зүйл байна даа.

зочин
1 жилийн өмнө
66.181.184.11

хахууль харагдаж байна даа

BAT-ERDENE
1 жилийн өмнө
202.55.188.41

Ymar muuhai ashig sonirholtoi niitlel wee gulugiin setguulch

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.8

Улсын комиссын дүгнэлт гэж хэдэн хүний гарын үсэг зурсан хүнд суртал, авилга болсон А4 хэмжээтэй цаас. Тухайн байгууламжинд ямар нэг асуудал болвол эзэн буюу өмчлөгч хариуцана ингээл болоо.

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.65

Шаана биз улмын зомисс хүлээгээд авчихсан шдэ

Иргэн
1 жилийн өмнө
64.119.25.77

Нэхсэн мөнгийг нь өгөөгүй байна гэж ойлголоо

Guilagchin tur
1 жилийн өмнө
202.21.109.133

Ene turd ajildag heden haltaruud bur avilgal neheed uhleeee Tiim l standarttai um bol sportiin ordonoo haraach taaz n deeres nurj baigaa aytai l um bj bdg shd‼️‼️‼️

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.95

Livetv.mn iin shin jiliig huleej avahgui gesiimaadaa hahah

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.187

анх барьж байхад нь хажуугаар нь зөндөө л явсан хуучин хана нь дээр нь 1 давхар нэмж цутгаад л байсан ингэж болдог л юм байх даа гэж гайхаж л байлаа ер нь бол шаардлага хангахгүй байх магадлалтай нураад унахыг үгүйсгэх аргаүй ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болов доо

Инженер
1 жилийн өмнө
202.9.47.42

За бас нэг хэдэн луйварчид хпхууль авах гээл дайрч байгаа биздээ..уран ган их хариуцлагатай компани шуу..коммунист дарангуйлал ихдээд барилг барих ашиглах бух талаар аймаар хунд суртал бий болсон...БатУул ирж бацж л энэ гажигийг арилгана..24. Онд. Коммунистуудыг туухээс арчих хэрэгтэй

зурхайч
1 жилийн өмнө
64.119.18.114

Авилгаа өгөхгүй бол ямар ч сайн барилгыг хүлээж авахгүйшдээ. Өгчихвөл хаалгацонхгүй байсан ч хүлээгээл авчихна.

Guest
1 жилийн өмнө
192.82.80.145

Битгий атаарх л даа. UGArena-с сайн лаг спорт ордонг нэрлэгдэх. Төсвийн захиалгаар барьсан хачин хачин балгаснуудыг окей гээд гарын үсгээ зурсан л байдаг. Авилгал нэхэж байгаа нь царай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.