СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-12-28

🔴LIVE: Мөргөцгийн асуудал эцэслэгдэж, Тавантолгой ХК-иас 48 тэрбумыг төлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Тавантолгой ХК-д Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ П.Сайнзоригоос нүүрсний хулгайн асуудлаар тодруулж байна.

Тавантолгой ХК-д томилогдсон БЭТ П.Сайнзориг:

-Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Тавантолгой ХК-д Засгийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. 14 хоногийн хугацаанд багагүй ажлыг хийж хэрэгжүүлэхийг хичээлээ.

2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон буюу Таван толгой ХК нь Эрдэнэс Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон /мөргөцөг/ нийт 340 мянган тонн, /126 тонн нь коксжих, 201 тонн нь эрчим хүчний, 11 тонн нь сааж нүүрс/ байсан. 70 мянган тонн коксжих нүүрсийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд өгсөн байдаг. Ингээд.

Тавантолгой ХК-д цаашлаад нягталж шалгах өөр олон асуудал байгаа. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаад явагдана. Миний хувьд компанийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажиллаад явна. Төрийн хэмнэлтийн хууль зөрчигдсөн асуудал байна. Хууль зөрчсөн гурван дэд захирлыг чөлөөлнө. Санхүүгийн зөрчлүүд байна. Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэнэ, бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай зүйлс байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.