СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-28

🔴LIVE: АН-ын дарга С.Эрдэнэ: Ц.Элбэгдорж болон миний бие Ардчилсан намын зөвлөлд элсээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардчилсан намын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд болон бусад удирдлага мэдээлэл хийж байна. Монголын үндэсний ардчилсан нам Ардчилсан намтай өнгөрсөн аравдугаар сард нэгдээд байсан. Тэгвэл МҮАН татан буугдаж, ардчилсан намд нэгдэн орж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

МҮАН-ын дарга асан Б.Цогтгэрэл:

-Монголд парламентын засаглал алдагдаж, хүний эрхийн зөрчил ихээхэн гарч байна.

Манай улсад хоёр хөршийн нөлөөлөл их байна. Автотитар дэглэм тогтоох гадаад болон дотоод сонирхол их байна. Ардчиллын төлөөх намууд нэгдэж ажиллах нь хэзээ хэзээнээс чухал цаг хугацаа болоод байна. Иймд Үндэсний ардчилсан намын үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан намд нэгдэж байна. Манай улсын ардчилал Азийн ардчиллын загвар болдог. Ардчиллын утга учрыг ойлгодог хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна

АН-ын Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болсон. Үүгээр улс төрийн шинэ нэгэн сонирхолтой бүтцийг бий болгосон. Хяналтын Засгийн газар буюу Улс төрийн зөвлөлийг байгуулсан. Энэ байгууллагын тэргүүнээр миний бие ажиллана. Сүүдрийн Засгийн газар нь Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлж, илүү хяналттай болгож, аливаа шийдвэрлэх асуудалд өөр арга зам байдаг гэдгийг ойлгуулах үүрэгтэй юм. Энэхүү ажилд Монголын ард түмний, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэмжлэг чухал байгаа юм. Бидний энэ ажил нь Монгол Улсын ардчиллын чанарыг дээшлүүлнэ гэж үзэж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан намын хэсэг бүлэг хүмүүс зөвлөл байгуулсан гэж мэдэгдэж байна. Ц.Элбэгдорж болон миний бие Ардчилсан намын зөвлөлд элсээгүй гэдгийг хэлмээр байна. Бас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь Д.Ганбат хэвээр байгаа гэдгийг хэлмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
197.211.53.60

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.