СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-28

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нутаг буцна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён И.К.Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён И.К.Азизовыг 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийлжээ. Мөн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оролцоо чухал байсан хэмээн цохон тэмдэглэв.

Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж түүний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөжээ.

Т.Сайхан "Зууны мэдээ" сонин 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.