СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-12-27

“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж, нүүрс олборлосон нь шалгалтаар тогтоогдож, 72.127 мянган тонн нүүрсийг биетээр буцаан өгсөн байдаг. Энэ тухай “Тавантолгой” ХК-д онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг өөрийн цахим хуудснаа ийнхүү мэдээлжээ.

“Тавантолгой” ХК-д онцгой Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг:

-2015 акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон буюу Тавантолгой ХК нь Эрдэнэс Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.68 тонн нүүрснээс 2017, 2021, 2022 онуудад 70.127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс

  • 126,522.85 тонн коксжих
  • 201,795.68 тонн эрчим хүчний
  • 11.744.45 тн сааж нүүрс байна.

Харин өнөөдөр /2022.12.27/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.

Ингэснээр Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлээс мөргөцөг олборлосон гэх асуудал эцэслэгдлээ гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.120

Хулгайгаа ингээд л дуусгачихсан??? Хариуцлага энэ тэр хүлээхгүй юу??? Санаатай болон санаандгүй Үйлдэл юм бишүү!!! Буцааж өгсөн 13.9 сая ам доллар авсан Ард Иргэдийн Хувийг Хүртэнэ????

MGL
1 жилийн өмнө
202.21.107.114

Зөө зө их амархан шийдэгддэг юм байна.Хулгайлчихаад баригдвал буцаагаад өгчихвөл хэрэг дуусдаг хуультай болцон улс юм байна.Банкнаас хулгай хийчихээд баригдвал буцааж өгөөд л шийдэгдчихнэ гэж ойлгож болохуу?

БЭТ
1 жилийн өмнө
192.82.70.216

БЭТ томилогдсон нь болжээ

иргэн
1 жилийн өмнө
64.119.27.141

Таван толгой ХК ийм их мөнгө хаанаас олсон байх уу? 49% иргэд, 51% Өмнөговь аймаг эзэмшдэг хувьцаат компани шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.57

Энэ нүүрсний мөнгийг нь хувь хүмүүс хулгайлаад авчихсан биз дээ.тэгээд өмнөөс нь төрийн 2 компани хоорондоо мөнгө шилжүүлээд болчихсон гэдэг чинь юу вэ?

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.57

Хулгайлсан хүмүүсээс нь мөнгөө авж шоронд явуулахгүй юм уу?

Зочин
1 жилийн өмнө
103.140.11.229

Хувь хүмүүс нь хусаж ашиг хийгээд өрийг нь ХК нь төлдөг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.