Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Боомтын асуудал хариуцсан агентлаг өнөөдөр цахимаар хуралдсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Өмнөд хөршийн Онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас БНХАУ бүх боомтоо нээхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол улсын ГХЯ Эрээн зэрэг боомтыг мөн хугацаанд нээх хүсэлтийг бичгээр өргөн барьсан ч БНХАУ-ын талаас хариу ирүүлээгүй байсан юм.
Харин энэ удаагийн цахим уулзалтаар хоёр талаас бэлтгэл хангагдмагц Эрээн-Замын-Үүдийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хамгийн түрүүнд нээхээр тохиролцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын найдаж буйгаар "Эрээний боомт 1 сарын 8-нд нээгдэхгүй байж магадгүй. Гэхдээ 2023 оны нэгдүгээр сардаа багтаад нээгдэх байх гэсэн хүлээлттэй байна" гэсэн юм.
Эрээн-Замын-Үүдээс эхлэн Шивээнхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар нээхээр хоёр тал тохиролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цагаан сараас өмнө хэрэггүй Нэгд ковид их орж ирнэ Хоёрт маш их мөнгө ургашаа урсана Ямар ач холбогдолтой юм вэ