СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: О.Баасанхүү: “Шинэ Яармаг" төслийнхөн нийт 84 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хөгжлийн банканд өртэй “Шинэ Яармаг” төслийн талаарх баримтыг өмгөөлөгч О.Баасанхүү мэдээллээ.

Өмгөөлөгч О.Баасанхүү:

-Хөгжлийн банкны мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын шатанд ирсэн учраас “Шинэ Яармаг” хороолол төслийн хуулийн зөвлөхийн үүднээс зарим мэдээллийг дэлгэе.

Цар тахлын үеийн хоёр жилийн хугацаанд олон ААН байгууллагын үйл ажиллагаа зогссоноос болж, Хөгжлийн банкны шугамаар авсан зарим төсөл хөтөлбөртэй компаниуд хүнд байдалд орсон.

Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, валютын огцом өсөлт. Доллараар зээл авсан компаниуд маш хүнд байдалд орсон гэсэн үг. Хоёрт, цар тахлаас болж төсөл хөтөлбөрүүд гацах байдалд орсон гэсэн үг. Тэгэхээр Хөгжлийн банканд шалгагдаж байгаа асуудлыг гурван чиглэлээр авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол ял шийтгэл авах ёстой.

ТОСК Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх боломжгүй. Учир нь барьсан барилгыг нь зарах боломжгүй гэж төр хэлчихэж байгаа юм.

Цаашилбал, “Шинэ Яармаг” хороололтой хамтран ажиллах тохиролцоо хийсэн. Гэхдээ санхүүгийн маргаан үүсэж, иргэний шугамаар маргаанаа шийдвэрлэхээр болсон. Хөгжлийн банкнаас 61 тэрбум 182 сая 991 мянган төгрөгийг төл гэсэн, ТОСК-аас 21 тэрбум 727 сая төгрөгийг төл гэсэн шийдвэр гарсан. Энэ үед Хөгжлийн банкны гэгдэх дуулиант хэрэг гарсан. Ингээд нийлээд 84 тэрбум 716 сая 346 мянган төгрөгийг “Шинэ Яармаг” хороолол төслийнхөн бүрэн барагдуулж дууссан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
103.26.195.242

Том хулгайч баригдаад ирэхээрээ хулгайлсан мөнгөнүүдээ төлөөд эхэлж дээ.Гэхдээ сайн шалгах хэрэгтэй шүү

zochin
1 жилийн өмнө
192.82.72.159

Battulga xurdtai tulult xiilee,unenuu,unen bol daraagiin songuuliin nuudelee tootssn bga. kk

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.