СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Зөвшөөрлийг шагнал өгч байж авдаг ойлголтыг хална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Зөвшөөрлийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн тухай хууль нь 2022 оны зургаадугаар сард батлагдан гарсан. Манай улс 800 гаруй хууль хүчин төгөлдөр мөрддөг. Үүнийг 240 гаруй хуульд зөвшөөрлийн харилцаа орсон байдаг. Ингэхдээ банкны хууль зэрэг өөрийн зохицуулалттай онцгойлох 40 гаруй хууль бий.

Зөвшөөрлийн хуулийн гол агуулга нь зөвшөөрлийг хэрхэн ямар хугацаатай авах, төрийн байгууллага ямар хугацаанд асуудлыг шийдэх талаар зохицуулсан байгаа. Зөвшөөрлийг хууль нь голчлон хоёр зүйлд чиглэж байдаг. Авлига, албан тушаал, хүнд суртлыг өөгшүүлж байдаг, хоёрдугаарт шударга өрсөлдөөний зарчмыг нэмэгдүүлэх зорилготой.

Монгол Улсад байгаа 1600 гаруй зөвшөөрлийн тоог цөөлж, 362 зөвшөөрөл олгохоор хуульд зааж өгсөн. Хаврын чуулганаар энэ тоо бага зэрэг нэмэгдэж магадгүй. Үүнээс цааш зөвшөөрлийн тоог нэмэхэд маш хэцүү болно. Өөрөөр хэлбэл, сайдын тушаал, ИТХ-ын тогтоол, ямар нэгэн журмаар шинэ төрлийн зөвшөөрөл гаргахыг хориглож байгаа. Тухайлбал, найман нэрийн дэлгүүр ажиллуулахад зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авна. Архины зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон байна. Зөвшөөрлийг шагнал өгч байж авдаг ойлголтыг халж, цахимаар хандаад тогтсон хугацаандаа авдаг болох боломжийг нээж өгсөн.

Уг хуулийг дагаад салбарын 91 хууль орж ирсэн. Цаашид зөвшөөрөл олгохдоо журам, сайдын тушаал, ИТХ тогтоолоор зөвшөөрөл зохицуулахыг хориглосон. 362 зөвшөөрлийг тусгай болон энгийн гэж хоёр ангилна. Ингэхдээ байгалийн баялагтай холбоотой, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй гэх мэт эрсдэлтэй үйл ажиллагааг зөвшөөрлийн хуульд авч үлдсэн. Энэ хуульд тусгаж байж дахин зөвшөөрлийг бий болгоно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.