СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-27

Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах, говийн бүсийг усаар хангах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд  салбар дундын  зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон Усны зөвлөлийн ажиллах журам, 2023 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов. 

Танилцуулгатай холбогдуулан Усны үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ томоохон төслүүдийг эрчимжүүлэхийн тулд төслийн нэгж байгуулан ажиллах шаардлагатай байгааг хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.240

Энэ зөвлөгөөнд манай улсын усны эрдэмтэд,судлаачид оролцсон болов уу. Манайд эрдэмтэд судлаачдын хаа үгийг сонсдог хамтарч ажилладаг арга барил дутаад байх шиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.