СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴"Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн хүүхдүүдэд өгнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа эзэмшүүлэх хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Нийгэмд нүүрсний хулгайн асуудал ихээхэн бухимдал төрүүллээ. Энэ нь төрийн өмчит компаниудын асуудал, бүтээгдэхүүнийг зарж борлуулах үнийн асуудал тодорхой бус байдалтай холбоотой юм. Хэнд хэдий хэмжээгээр зарах нь тухайн компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшний асуудал байсан юм. Энэ шинэ хуулийг хоёр жил хүлээсний эцэст баталж гаргасан. Уул уурхай бүтээгдэхүүний биржийн хуулиар төрийн өмчит компаниуд уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах боломж бүрдэх юм. Ялангуяа төрийн өмчийн компаниуд дээр үүсээд байгаа асуудал олон нийтийн хяналтад орж ирж байгаа алхам гэж харж байна.

Хоёрдугаарт, Биржийн тухай хуультай холбогдуулан тогтоол гаргаж 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, үүнийг олон нийтийн хяналтад оруулахаар тусгасан. " юм. Өмнө нь тогтоолын төсөл гэж яригдаж байсан юм билээ. Одоо байнгын хорооны хуралдаан дээр яригдаад явагдана. Зарим УИХ-ын гишүүд маань 1072 хувьцааг эргэлтэд оруулахыг эсэргүүцэж байгаа. Иргэд маань хувьцаагаа зараад, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс бүгдийг нь худалдаад авчихна гэдэг айдас байх шиг байна. Гэхдээ энэ гол асуудал биш гэж бодож байна. Иргэдийн хяналтыг сайжруулсан тохиолдолд ийм асуудал гарахгүй. Олон нийт хяналтаа гаргаад явсан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Исс
1 жилийн өмнө
66.181.160.121

Зандаахүүгийн Энхболдын хэлсэн нь зөв, наян хувийг нь улсын мэдэлд авч ард түмэнд тараа. Та нар юу ч хийгээд хэрэггүй ! Тарцгаа!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.