“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхний саналыг үндэслэн НПГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, Зам, тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Б.Батзаяа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. АТГ-ын ажлын хэсгийнхэн нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор нээсэн хэрэгт тэднийг шалгах үндэслэл бүхий баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулахын тулд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар болсон юм байна. НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн саналыг шүүх хүлээн авч Монгол Улсын хилээр гадагш гарахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр тэдний өмнө нь шалгуулж байсан, Гашуунсухайт чиглэлийн 280км төмөр замын барилгын ажилтай холбоотой үйлдлийг “нүүрсний” гэх хэрэгтэй холбогдуулан сэргээн шалгаж эхэлсэн тул ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ezediig ni jenko zi enhbold nart horigoo