СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-27

🔴LIVE: Ж.Мөнхжаргал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат өөрөө өөрийгөө шалгах гээд явж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ардчилсан намаас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал:

-Алтан гадас од ямагт хойд зүгийг заадагтай адил нүүрсний хулгай МАН-ын Засгийн газар руу заах боллоо.

Нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн 38 хэрэг шалгагдаж байна гэжээ. 2013-2017 онд гурван хэрэг, бусад нь 2017-2022 онд гарсан хэрэг болохыг прокуророос мэдээлсэн. 2018-2022 оны хооронд 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байх нь тогтоогдлоо гэсэн байна.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилсон. Энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д сүүлийн дөрвөн жил ажиллаж, хоёр дахь удаагаа улиран томилогдсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өмнө шалгаад, гүйцэтгэх захирал Ж.Ганбатыг сайн байна хэмээн 2019, 2021 онд ажлыг нь дүгнэсэн байна. Тухайн үед хулгайгаа шалгаж чадаагүй байж, одоо БЭТ болоод өөрөө өөрийгөө шалгах гээд явж байна.

Мөн дээр дурдсан 38 хэргийн 35 нь МАН олонх байх үед Засгийн газраас гаргасан гэмт хэрэгт үйлдлүүд байна. Үүнийг шалгаж байгаа гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК бие дааж, том гэрээ хийдэггүй. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийдэг байтал МАН нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж байхгүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.