"Woody's Residence" хотхоны бохирын худаг хальж, Туул голруу цутгаж байжээ.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул голруу цутгаж байна гэсэн гомдол мэдээллийг иргэний зүгээс гаргажээ.
Энэ дагуу Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад "Woody's Residence" хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлэн өгсөн байна.
Мөн уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.