Эрүүл Мэндийн Сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан.
Энэ хүрээнд Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны баяр“, “Үйлчилгээний ажилтан нартаа талархах өдөр”-ийг тохиолдуулан сонгон шалгаруулалтыг хамт олны дунд нээлттэй зохион байгуулсан байна. Хамт олны саналаар МЗМЭЭТ-ийн туслах сувилагч Ч.Энхтуяа, халдварын сэргийлэлт, хяналтын албаны ариутгагч О.Агиймаа, Ж.Бат-Өлзий, хангамж үйлчилгээ аж ахуйн албаны үйлчилгээний ажилтан С.Нарантуяа, амбулаторийн тасгийн үйлчилгээний ажилтан Г.Лхагвадулам нар шалгарч, их таван ханатай гэрийг гардуулан өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nadad inged ger ogchhgvi l baihda ajilgvi hetsv bna shvde