СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээгээ гардан авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуулиудыг тус тус үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан 10 иргэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дугаар тоот саналын дагуу “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, газрын гэрчилгээг дараах иргэдэд гардууллаа.

Хан-Уул дүүргийн 4,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимд олон жил амьдарсан уугуул иргэдийн газрын маргаантай асуудлаар тус хорооны нэр бүхий иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хандаж, олон жил эцэслэгдэж чадаагүй энэхүү газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.

БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтэс болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, нийт 172 иргэний мэдээлэл лавлагааг шүүж, үүнээс 74 иргэний бүртгэл, мэдээлэл үнэн бодитой болохыг холбогдох бичиг баримтаар нотлон эдгээр иргэдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.

Тэгвэл.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, дээрх нэр бүхий үлдсэн 64 иргэний газрын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн газар ашиглах эрх олгогдсон иргэдэд Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомж, стандарт зэргийг хатуу мөрдүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадоржид үүрэг болголоо.

Олон жил эцэслэгдээгүй өнөөг хүртэл үргэлжилсэн газрын маргааны асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэн эцэслэж байгаад иргэдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийлж байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.