СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Таван Толгой Транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарын гурван хүнийг цагдан хорьсон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, суллажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“Таван толгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Д.Дагвадоржийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Тэнгис, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай яллагдагч Г.Мөнхдөлийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй, яллагдагч Ши Шао Хуагийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нараас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримтуудаар “Таван толгой” ХХК-с хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр авагдаагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.126

Энэ муусайн өмгөөлөгч шүүгч прокурорыг үндэсээр нь солио эд байсан цагт хэрэг шийдэхгүй шүү бүгд халаас нэгтэй

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.94

Шүүхийн хонгил ажиллаж байгаа танил загвар харагдаж байна. Ер нь авилгач шүүгч нар ард түмнийг дэндүү доромжилж байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.