Ардчилсан нам Эвлэрлийн ажлын хэсэг байгуулж намаа нэгтгэн, 2024 оны сонгуульд бэлтгэж эхэлснээ өнөөдөр зарлалаа. Тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд нар ажиллахаар болжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд асан С.Баярцогтоос дараагийн намын даргад хүч үзэх эсэхийг тодрууллаа.
Сангийн сайд асан С.Баярцогт:
-Намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг нь болон ажиллаж байна. Намынхаа эв нэгдлийг хангах, намынхаа удирдлагыг Дээд шүүхэд бүртгүүлэх энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 мянган гишүүнтэй том улс төрийн хүчин. Манай намд Ардчилсан намаа аваад явах хэмжээний лидер залуу олон байгаа. Тийм учраас манай намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулга нь оргож айх аюулгүй тэд босч эхэллээ Чоно борооноор гэж
Баярцогтоо авилгал авсан офшорт байгаа авчирч улсдаа өгчихөөд дарга цэргийн асуудлаа ярих нь арай дээр байх намын чинь эрүүл бол чамайг сонгох учиргүй дээ
Юун намын удирдлага улс төр мөр вэ зүгээр л шорондоо очоод худаг ногоон талбайгаа манаад байж бай хятад дүү минь ээ үнэхээр хэрэг хийгээгүй юм бол ял өгч хэлмэгдүүлсэн шүүгч прокуроруудаа ажилгүй болгооч яадаг муусайн хүүрнүүд вэ дүүг минь шоронд шаагаад одоо өөрсдийг нь шоронд нь шаалга