Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Эдгээр хуулийн төслүүд дээр миний бие сүүлийн дөрвөн жил суусан гэж хэлж болно. Хуулийн төслийг шинээр зохиогоогүй, олон улсын хуулийг судалж гаргасан гэдгийг хэлмээр байна.
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Казиногийн тухай хуультай болох ёстой юм байна. Казиногийн лицензийг авахын тулд 300 сая ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа нотлон харуулах ёстой. Консорциум хэлбэрээ орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Өдөр тутымн орлогын 40 хувийг татварт авна. 30 жилийн дараа казиногийн ширээний 50 хувийг Монгол улсын Засгийн газар авна гэсэн нөхцлүүд байгаа. Казиног Хөшигийн хөндийд барьж байгуулна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. Монгол хүн орж тоглохыг хориглоно.
Нөгөө хоёр хуулийн төсөл нь Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хууль юм. Морин бооцоот уралдааны тухай хуулийг Хонконгоор жишээлж боловсруулсан. Нүүдэлчин монголчуудад сонгодог морин уралдааны соёл хөгжөөгүй байгаа. Энэ бол аялал жуулчлалын маш том бүтээгдэхүүн.
Сүүлийн үед эцэг, эхчүүд над руу үр хүүхэд нь онлайн казинод амьдралаа алдаж байна гэж хандах болсон. Иймд гадаад руу чиглэсэн цахим казиногийн хандалтыг хаана. Сугалаа, бооцоот тоглоом, төлбөрт таавартай холбоотой эрх зүйн орчныг хуульчилж өгснөөрөө онцлогтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.