СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-26

🔴LIVE: Г.Занданшатар: Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл өгч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Сүүлийн үед . Газрын хуулийн 16, 17 дугаар зүйлд Хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчим нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан УИХ-ын тогтоолын баталсныг мушгиулан гуйвуулан тайлбарлаж байна.

Улсын мэдэлд авна гэдэг нь хил орчмын бүс нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшүүлэх, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн. Мөн хилийн халдашгүй дархан байдлыг хангахтай шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэн УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд улсны хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь төрийн мэдэлд авч, аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхийг зогсоосон. Үүнээс өөрөөр улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдах ямарваа нэгэн эрх зүйн акт үйлдэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан:

-. Монгол улс хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй байгаа гэдгийг хэлмээр байна. Мэддэггүй сэдвээрээ жиргэж болохгүй. Хилийн бүст үйл ажиллагаа явуулж буй хилийн цэргийн үйл ажиллагаа нууцад хамаарагддаг. УИХ-ын чуулганаар Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх тогтоолын төслийг эцэслэн баталсан. Хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна гэж заасан. Тиймээс хил залгаа улсынхаа хилийн зурвас, боомтын газраас нааш газраа төрийн өмчид бүртгэж авч байна гэсэн үг. Мөн улсын хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламжийг байгуулах зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй байхаар хуулинд тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглосон байдаг. Холбогдох байгууллагууд 2018 оноос хойш Монгол Улсын хилийн зурвас газар дээр ажлын хэсэг гаргаж ажилласан. Үүнд байрших байршлын суурьшлын бүс, айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, дархан цаазат, тусгай хамгаалалттай газруудын нарийвчлан судалсан. Орон нутгийн удирдлагууд хилийн зурваст иргэн, аж ахуй нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулснаар улмаар суурьшлын бүс үүсч, хилийн шугам тийш хүрээгээ тэлэх хандлага байсан учир үүнийг таслан зогсоож, УИХ-ын тогтоол гаргах шаардлага гарсан. УИХ-ын хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг баталснаар хилийн халдашгүй байдал хангагдах эрх зүйн үндсийг бататгаж байгаа юм. Тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Цаашдаа хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой. Тогтоолын хүрээнд улсын хилийн зурваст хилийн хамгаалалтын зориулалттай бусад барилга байгууламж байгуулах, үйл ажиллагаа явуулах, газар эзэмших асуудлыг бүрэн шийдвэрлэж, зөвхөн ашиглалтын гэрчилгээ олгож, гэрээ байгуулна. Хилийн зурваст эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлөх асуудлыг таслан зогсоож, эрх зүйн үндэс бүрдэж, улсын хамгаалалтын орон зай болох хилийн зурвасыг төрийн мэдэлд бүрэн авсан. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил дархан амгалан байгааг мэдэгдэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
2 жилийн өмнө
197.211.52.77

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.