™ watch different.|
Нийгэм | 2022-12-26

🔴LIVE: Засгийн газрын 362 дугаар тогтоолтой холбоотойгоор 22000 тээвэрчид ажилгүй болох эрсдэл үүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбооны 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний зүгээс Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаар одоогоор нүүрс тээвэр хийж буй 22000 мянган жолооч, 6000 туслах ажилтан, 300 гаруй аж ахуйн нэгж ажилгүй болох эрсдэл үүссэнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тус 362 дугаар тогтоолын дагуу тендерийн зарчмаар нүүрс тээвэр явна гэж байгаа. Монголын тээврийн компаниуд энэ тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нүүрс худалдан авагч компаниудын тээврийн салбар нь орж ирж, монополь байдал үүсгэх эрсдэл тулгараад байна. Маш олон тээврийн хэрэгсэлтэй Монгол Улсын цөөн хэдхэн компани болон БНХАУ-ын компаниуд л оролцох боломжтой. Цөөн машинтай жолоочид тээвэр хийх боломжгүйд хүрч байна. Иймд нүүрсээ тусад нь биржээр худалдаалж, тээврээ тусад нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд төрийн гурван өндөрлөг болон Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна гэсэн юм. 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.173

Биржээр зараад эхэлвэл худалдаж авсан тал нь авсан бараагаа өөрөө тээвэрлэнүү, өрөөлөөр зөөлгөнө үү дурын асуудал баймаар.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.