™ watch dif|
Эрүүл мэнд | 2022-12-23

Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ЭМД-ын сангаас өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг хариуцна. 2022 оны эхний 10 сарын байдлаар уг тусламж, үйлчилгээний 1055 тохиолдолд 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө гэж тусгажээ.

Тогтоолоор энэхүү тусламж, үйлчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээ 1.5 - 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө. 2022 оны эхний 10 сарын байдлаар уг тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.