СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-23

🔴УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Х.Нямбаатар сайдад "бухимдав"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд горимын санал гаргаж, МАН-ын бүлэг ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авав.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-УИХ-д орж ирж байгаа бүх хуулийн бодлогыг бид дэмжиж, баталж өгч байгаа. Гэхдээ энэ хуулийг дэмжихгүй. Зарчим барина. Х.Нямбаатар сайд энэ хариултад худлаа хэлээд байгаа учир юм асуухгүй. Зүгээр саналаа хэлье.

Хууль тогтоомжийн хуулийг дагуулж, гуя дагуулж хүзүү гэдэг юм орж ирж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 5.1 рүү дагасан хуульд шилжүүлж авч байгаа Их хурлын тухай хуулийн 38.1-д УИХ-ын үйл ажиллагаа хуралдааны дэгтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлан гэдгийг 5.1-ээр хууль тогтоомжийн тухай хууль руу шилжүүлж аваар болж байгаа. Сая Х.Нямбаатар сайд 38.3 гэж ярилаа.

Татвар, захиргааны хэрэг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ санаачилна гэж байгаа. Гэтэл . Дээрээс нь анхдагч болон шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачлан гэж байгаа. Гэтэл нэмэлт өөрчлөлтийг нь хүртэл УИХ-аас авахаар оруулж ирлээ. Ингэснээр УИХ, гишүүд нэмэлт өөрчлөлт ч санаачлах эрхгүй болж байгаа юм.

Тиймээс УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүн, УИХ хууль санаачлах бүрэн эрхтэй гэсэн бүрэн эрхэд халдаж байна. Ийм байж болохгүй.

Н. Төрийн байгууллагууд засаглалаа хуваах зарчимтай. Ингэж бүх юманд Засгийн газраас хууль санаачилдаг. УИХ-ын гишүүд эрхгүй гэж болохгүй шүү дээ.

Өнөөдрийн УИХ-ын тухай хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 38.3-т Засгийн газарт хангалттай бүрэн эрхийг нь өгсөн. Төсөв, татвар, эрүү, иргэн, захиргааны хуулийн анхдагч болон шинэчилсэн найруулгыг Засгийн газар өргөн барина гээд хангалттай өгсөн. Гэтэл үүн дээр нэмээд дахин зургаан хууль, мөн нэмэлт өөрчлөлтийг УИХ санаачлах эрхгүй болгож оруулж ирж байгаа нь засаглал хуваах зарчим, хил хязгаар, хэм хэмжээг давсан үйлдэл болж байна гэж хэлмээр байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
66.181.160.21

НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЭНЭ ЭТГЭЭД БУХИМДААД ЯАДГИЙН. УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХҮРТЭЛ ЧУУЛГАНЫ ИНДЭР ДЭЭРЭЭС ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЭНЭ МӨНХБАТЫГ НҮҮРСНИЙ МУУ ХУЛГАЙЧ ГЭЖ ИЛ ТОДООР ЗАРЛАА БИЗ ДЭЭ. тЭГЭЭД ХАРИН ЯАГААД ОДОО ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ШАЛГАЖ ЗАРЛАХГҮЙ БАЙГААН.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.