СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-12-23

Халдвар судлаач С.Өлзийжаргал: Зөөлөн эдлэл болон орчны бохирдлыг устгахад озоны ариутгал чухал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Сүүлийн үед агаарын бохирдлоос гадна орчны бохирдлыг анхаарахгүй хаяж болохооргүй болсон. Бидний эргэн тойронд хэдэн сая тоос, тоосны хачиг эргэлдэж байгааг нүдээр харж, тоолж чадахгүй. Жишээлбэл, хүн орой бүр 15 сая орчим арьсны эс гадагшлуулдаг гэдэг. Энгийнээр тайлбарлавал, агаан хэрэглэл, орны бүтээлэг, даавуу зэргээ байнга угаах эсвэл ариутгахгүй бол дээрх гадагшилсэн эсийн хуримтлал, бөөгнөрлийг бий болгож байгаа юм. Тэр хэмжээгээр та өнөөх сая, сая тоосны хачгийг тэжээж байна гэсэн үг юм. Ариутгал хийгээгүй үед таны дэрлэж буй дэрний уут жорлонгийн суултуураас илүү бактеритай болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.
Ариутгал, халдваргүйтгэлийн талаар ХУД-ийн ЭМТ-ийн Халдвар судлаач, ахлах эмч С.Өлзийжаргалаас тодруулснаа хүргэе.

-Зарим хүн эмнэлэгт очоод ханиад хүрчихлээ гэх мэтээр ярьдаг. Жишээлбэл, Ковид-19 цар тахлын үеэр шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгггүй гэж байсан. Үнэхээр эмнэлэг халдвар тараадаг хэрэг үү?

-Эмнэлгээр ихэнхдээ өвчтэй хүмүүст үйлчлүүлдэг. Маш бага хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт орох болон өвчтөнүүдийн асран хамгаалагч эрүүл хүмүүс байдаг. Тэгэхээр зарим төрлийн халдварын хамгийн эрсдэлтэй орчин болчихдог.

Мэдээж эмнэлгүүд, эмнэлзүйн байгууллагуудын хувьд үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, эмч, эмнэлгийн ажилчдаа аливаа халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх ариутгалын ажлуудыг хийдэг. Гол нь орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлээс гадна эмнэлгийн орчны зөөлөн эдлэл, эмч, ажилтнуудын хамгаалах хувцас, хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд, өвчтөнүүдийн ор, дэрний хэрэгсэл байна. Тэдгээрийг зайлшгүй халдваргүйжүүлж, ариутгах байх ёстой.

-Манай улсын хувьд эмнэлгүүд ч, албан байгууллага, айл өрхүүд бүгд ариутгал гэхээр хлорамин ашигладаг. Энэ хэр үр дүнтэй вэ. Нүдэнд үзэгдэхгүй бактериудыг устгаж чаддаг болов уу?

-Бид ер нь хлор агуулсан нэгдлүүдийг нэлээд өргөн хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед дэвшилтэт технологиуд бий болж, хэрэглээнд нэвтрүүлж байна.

. Ажилтнууд маань озоны ариутгалыг маш эерэгээр хүлээж авсан. Яагаад гэвэл энийг ашиглахад маш богино хугацаанд халдваргүйжүүлэлт хийгддэг болсон.

-Озоны гэдэг утгаараа өөр давуу тал хэр байдаг бол?

-Эрдэмтэд озоны ариутгалын дэвшилттэй технологи нь хлор агуулсан нэгдлээсээ 3000 дахин өндөр үр дүнтэй гэж гэдгийг баталсан судалгаа байдаг. Тэгэхээр нян бактерийг маш сайн устгадаг гэж ойлгох хэрэгтэй. Миний дээр хэлсэн зөөлөн эдлэлээс гадна агаар, орчны бохирдол, нянг устгах чадвартай гэж ойлгож болно.

-Озоны ариутгал хийлгэснээр эмнэлгийн байгууллагуудын халдварын эрсдэл буурах боломжтой гэж ойлгож болох уу?

-Эмнэлгийн байгууллагуудын хувьд ихэнхдээ архаг, суурь өвчтэй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн хүмүүсээ хэвтүүлэн эмчилдэг шүү дээ. Ийм өвчтөнүүд маань элдэв халдварт амархан өртөх эрсдэлтэй. Мөн эргээд өөрсдөө тэсвэртэй нянгуудыг тээгээд явж байдаг учраас бусдад халдвар тараах магадлалтай байдаг.

Тиймээс богино хугацаанд, үр дүнтэй ариутгал хийгддэг озоны ариутгалыг сонгох нь чухал юм байна.

Гэхдээ ганц эмнэлгийн байгууллага гэж явцуу ойлгож болохгүй шүү. Бидний өдөр тутам үйлчлүүлж байдаг, хүний бөөгнөрөл үүсдэг хоол, хүнс үйлдвэрлэл, хүнсний худалдааны газрууд, гоо сайхны байгууллагууд ч озон ариутгалыг хийж хэвших хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.