Монголын хөрөнгийн бирж IPO гаргах талаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэл өгөв.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монголын хөрөнгийн биржийг олон нийтийн компани болгох шийдвэр гарлаа. Дараа долоо хоногийн даваа гарагт IPO гаргахад бэлэн болгохоор ажиллаж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох юм. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлж байна. Хөрөнгийн зах зээл манай улсад эрчимтэй хөгжиж байна. Зах зээлийн оролцогчдын эзэмшилд шилжиж байгаа нь олон улсын жишиг стандартад нийцэж байгаа юм.
Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний таваас дээш хувийг эзэмших боломжгүй. Хуулиар хориотой.
Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтий хяналтад шилжиж байгаагаараа онцлог юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.