СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-23

Б.Пүрэвдорж: Эрх баригч нам нүүрсний хэргээр хүний өөрийнгүй намнах гэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр эрх баригч нар хоорондоо нэгнийгээ намнах хэрэгсэл болгон энэ нүүрсний хулгайн хэргийг ашиглаж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой сонсгол энэ долоо хоногт болж өнгөрлөө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсний хулгай, түүн дотор оффтейк гэрээ, тээврийн хулгайн асуудлыг ярьсан. УИХ-ын чуулганы хуралдааны есдүгээр сарын 27-нд яриад л явж байсан.

Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин дахин ярьж байхад хууль хяналтын байгууллага ерөөсөө авч хэлэлцээгүй. Нүүрсний хулгайн асуудлыг эрх баригч нар бүгд мэдэж байсан. Харин өнөөдөр ил болсон шалтгаан нь нэгнээ намнах хэрэгсэл болгон ашиглаж байна. Үүн дотор Ардчилсан намын хоёр гишүүнийг оруулсан. Мөргөцөг нурдаг, хоорондоо зохицоод л ажилладаг асуудал. А.Адъяасүрэн гишүүн жолооч нартайгаа нийлээд нэг кг нүүрс хилээр хууль бусаар гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн. Эрх баригч нар хоорондоо нэгнийгээ намнах хэрэгсэл болгон энэ нүүрсний хулгайн хэргийг ашиглаж байна. Үүний нэг жишээ нь Б.Баттөмөр гишүүн. Та яах гэж боомтын сайд болно гэж гүйсэн юм. Болгохгүй гээд мулталж, нүүрсний хулгайтай холбож байхгүй юу. Ийм л зүйл хийж байна. Ц.Сэргэлэн гишүүн ч гэсэн. Төрийн сайн хар хүн гэж боддог. Нүүрстэй ямар ч хамаагүй. Нүүрстэй төстэй юм бор нүүр нь л байгаа. Эрх баригчид нэгнийгээ харлуулдаг, албан тушаалаас мулталдаг энэ аргаа болих ёстой. Одоо сонгууль дөхөж байна. Парламентыг муухай харагдуулж байна гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.121.252

Ховдыдхон энэ нэг эргүү юмыг яах гэж сонгодог юм бол, хэдэн төгрөг л авдаг байхдаа. худлаа улс төр хийхээс цаашгүй. Эд нарыг хэрэг хийгээгүй гэдгийг чи тогтоодог юм уу

Зочин
2 жилийн өмнө
103.161.242.101

Ийм эргүү юмаа эргүүлж тат, шалга, нүүрсчин л гар л бна шд

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.254

Нам доторхи олон юм ярьдагуудаа л, сөрөг хүчинтэй хамт амыг нь таглах гэж байгаа биз.

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.49

Маш зөв. Хүний өөрийн гүй намнах хэрэгтэй. Тэгж байж л төр цэвэршинэ. ЕС Оюун-эрдэнэ маш сайн ажиллаж байгаа. Ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.