СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-12-22

108 уртын дуучнаар түрлэг нэмсэн МУГЖ Ч.Бат-Эрдэнийн тоглолт

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Шинэ жилийн тоглолтоос тоглолтын хооронд завгүй явдаг учир жил бүрийн 12 дугаар сард хамтлаг, дуучид тоглолт хийдэггүй уламжлалтай. Харин энэ тогтсон гэмээр уламжлалыг сөрж, МУГЖ, доктор Ч.Бат-Эрдэнэ УБ Паласын их танхимд тоглолт хийх зар тараасныг та бүхэн харсан байх. 

Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөн нэгэн боловч, өнгөрсөн хугацаанд Ирландад номын дуу сонсож, доктор хэмээх эрхэм хүндтэй цолыг хамгаалж, ямархуу хэмжээний урлагийн авьяаслаг зохион байгуулагч, төрийн хар хүн, удирдагч, ая зохиогч гэдгээ энэхүү тоглолтоороо үзэгч олондоо тайлагнан харуулахыг зорьжээ. 

УБ Паласын их танхим дүүрэн цугласан үзэгчид шинэ жилийн уур амьсгал орсон оргилуун тэрхүү үдэш урлаг уран сайхны цэнгэл эдэлж өнгөрүүллээ. "Миний оюутан охин бүх дууг нь даган дууллаа" гэх мэт магтаалын үгээр энэхүү тоглолт тасарсангүй. МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнээс хойш зохион байгуулж байгаа хоёр дахь тоглолт учир үзэгчид түүнийг аргагүй л санажээ. Зөвхөн тоглолт дээр 100 бүжигчин бүжиглэж, тоглолтын арын албанд хэдэн арван хүн ажиллажээ. 

Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ саяхан Уртын дууны холбооны тэргүүн болсон юм байна. Иймд тус тоглолтонд 108 уртын дуучин ая дуугаа өргөсөн нь энэхүү тоглолтын оргил үе байсан гэлтэй. Хэнч урьд өмнө нь ийм олон уртын дууч нэг дор дуулж байхыг үзээгүй биз ээ.  

"Best hits concert" тоглолтоороо Ч.Бат-Эрдэнэ олон талт авьяаслаг уран бүтээлч гэдгээ дахин нээн харууллаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.