СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-23

ШӨХТГ-аас арилжааны банкнуудад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч эс зөвшөөрч, шүүхэд ханджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нэр бүхий арилжааны 9 банкнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд хэрэг нэгтгэгдэж эхний хурал 12 дугаар сарын 7-ны өдөр болсон ч банкуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал 14 хоногоор хойшлогдож, өнөөдөр хуралдахаар товлогдоод байсан билээ. Гэвч шүүх хурал дахин хойшлогдлоо. Учир нь зарим банкнаас шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан тул анхан шатны шүүх хурал банкуудаас гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дахин хойшлогдлоо. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 8 дугаар сард .

Мөн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн. Ногдуулсан торгуулийн шийтгэл, албан даалгаврыг арилжааны банкууд эс зөвшөөрч шүүхэд хандаад байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.