Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хусдайн даваа” гэдэг газар автозамын осол болж автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдаж нас баржээ. Уг хэргийн тухай дуудлагыг 12 дугаар сарын 21-ний өдрийн 23:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд автозамын зорчих хэсгийн хажууд зогсож байсан “FVR33P” загварын ачааны автомашин /эзэнгүй орхиж явсан автомашин/-ны хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч М /59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hun alchihlaa sh dee. jolooch durem iig chand mordoj bh estoi. zamdeeer mashin orhij bolohgui