СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-12-22

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн явцыг хэлэлцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ЭМДЕГ-ын төв орон нутгийн ажилтнуудад тус салбарын шинэ болон шинээр батлагдсан дүрэм журам, аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулав.

Сүүлийн 30 гаруй жил хүлээгдээд байсан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг УИХ зүгээс 2020 оны наймдугаар сард Эрүүл Мэндийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулсанаар хэрэгжих боломж бүрдсэн. Улмаар 2021 оны нэгдүгээр улирлаас эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих болж, стратегийн нэг худалдан авагчийн тогтолцооонд шилжээд байна. 

Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын төв орон нутгийн ажилтнуудад шинэ болон шинээр батлагдсан дүрэм журам, аргачлалыг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Энэхүү сургалтын нээлт дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хийхэд ЭМДЕГ хамт олон мэргэжлийн ур чадвар гарган сайн ажилласныг сайшааж, ДЭМБ зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба эмийн хөнгөлөлт дээр баримталж буй бодлогууд үр дүн өгч дэвшил гаргаад байгааг саяхан манай улсад айлчилсан ДЭМБ эрүүл мэндийн салбарын санхүүжилт хариуцсан мэргэжлтнүүд онцолсныг дурьдаж баяр хүргэлээ.

Салбарын ажилчдын цалин нэмэгдэж, эмнэлгүүдийн санхүүгийн байдал сайжирч, өөрсдөө тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийдэг болсон, 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд 2022 онд байрын урьдчилгааг эмнэлгүүд буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон, анхан шатны санхүүжилт хоёр дахин нэмэгдэж, эрт илрүүлэгт 700 мянга гаруй мянга гаруй хүн хамрагдаад байгаа нь энэхүү санхүүгийн реформ үр дүн өгч буйн нэг жишээ гэдгийг онцоллоо. Мөн салбарын санхүүжилтийн шинэчлэл дуусах болоогүй бөгөөд таван жил хүртэл үргэлжилж байж бид зорьсон зорилтондоо хүрнэ" гэсэн юм.

Мөн ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гараад байгаа олон сайн дэвшлүүдийг илтгэлдээ танилцууллаа.

Энэ удаагийн сургалтыг ДЭМБ-аас санхүүжүүлэн хийж байгаа юм байна.
 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.