СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-12-22

Булган аймгийн нийт хүн амын 30 хувь нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу Булган аймгаас эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт үзлэгт хамрагдвал зохих 59,553 иргэнээс 17,441 буюу 29.3 хувийг хамруулаад байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор эмчийн хяналтад авах шаардлагатай 2,155 иргэнийг илрүүлэн онош батлуулахаар хавдрын сэжигтэй 36, хавдрын урьдал, үүсгэвэртэй 508 тохиолдлыг илрүүлэн гуравдугаар шатлалын эмнэлэгт илгээсэн байна. Аймгийн хэмжээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүн амын 83 хувийг хамруулжээ.

Цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих иргэдийн 88,7 хувийг хамруулж шинээр 78, чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэгт 88.2 хувийг хамруулж, шинээр 5 иргэн оношлогдсон. Умайн хүзүүний өмөнгийн үзлэгт 70 хувь, хөхний өмөнгийн үзлэгт 85.2 хувийг хамруулж, илэрсэн өвчлөлийг харьяа Эрүүл мэндийн байгууллагын эмчийн хяналтад авч, шат дараатай эмчлэн эрүүлжүүлж байна.

Эрт илрүүлгийн үзлэгээр Аймгийн НЭ, “Амгалан“ амаржих газар, “Цэргийн төв эмнэлэг”-үүдтэй хамтран Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Рашаант, Хутаг-Өндөр зэрэг сумдын насанд хүрэгчдийн эрт илрүүлгийг зохион байгуулж, 4 багцын үзлэгт 1371 иргэнийг хамруулсан. Үзлэгээр: умайн болон умайн хүзүүний, бөөрний, элэгний ходоодны гэх мэт хавдрын сэжигтэй-28 тохиолдол, /умайн хүзүүний ургацаг, идээт үрэвсэл, салстын хэт зузаарал, өндгөвчний уйланхай, давсаг унжсан, бэлгийн боожилтын хоцрогдол/, /элэгний цэврүү, хатуурал, үүсгэвэр/, /бөөрний чулуу, уйланхай, үүсгэвэр/, /хөхний зангилаа, үүсгэвэр/, /бамбайн өөрчлөлт, зангилаа, уйланхай, үүсгэвэр/, /цөсний чулуу, ургацаг, өтгөрөлт/, /уушигны шохойжилт, хатуурал/, /ходоодны хатингаршил/ зэрэг өвчнүүдийг илрүүлж, 1565 тохиолдлыг илрүүлж, яаралтайгаар 8 иргэнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж, 193 иргэнийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.