Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаруулжээ.
Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.
2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр:
-Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч/
-Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8 дугаар ангийн сурагч/
-Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч /
-Эрдэнэдоржийн Саяжаргал /23 дугаар лаборатори сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
-Ганчулууны Аззаяа / 141 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/
-Мэндсайханы Анунгоо / "Шинэ зуун билэг" сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
-Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / “Олонлог Эгзэ” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч /
-Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /
-Алтантөгсийн Энгүүн / "Смарт" олон улсын сургуулийн сурагч / нар шалгарлаа.
Мөн “Оны онцлох оюунлаг хүүхэд” номинацид ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Наранбаатарын Сувдыг шалгаруулсан бол “Оны онцлох манлайлагч хүүхэд”-ээр Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12 дугаар ангийн сурагч Өлзийсайханы Амгаланзаяа тодорлоо.
2022 оны Улсын аваргын хамтлаг бүжгийн төрлөөр хүрэл медаль хүртсэн, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Уянгыг “Оны онцлох авьяаслаг хүүхэд”, 100 буудалт даамны спортод амжилт гаргасан Анхбаярын Дашчирэвийг “Оны онцлох тамирчин хүүхэд”-ээр шалгарууллаа. Түүнчлэн жюү жицүгийн тамирчин, ерөнхий боловсролын 163 сургуулийн 3 дугаар ангийн сурагч Доржсэмбэ-ийн Цогт-Очирыг “Оны онцлох хүүхэд”-ээр тодруулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.