Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацжээ.
Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ.
Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацсан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) нь 7.8 сая ам метр талбайн буюу хотын төв замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан, өгсүүр, уруу замд үүссэн гулгааг арилгах зорилгоор өдөрт дунджаар 10-30 тонн давс, бодис цацан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.