СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-22

🔴Ш.Раднаасэд: Зуучлагчид "Чингис хаан" банкийг худалдаж авах гээд Монголбанк дээр мөнгө байршуулсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ биржээ хурдан байгуулах хэрэгтэй. Тавантолгойн төлөвлөлтийг харахад 2023 онд 32 сая, 2024 онд 45 сая тонн нүүрс олборлоно гэж. Бид дэлхийд нүүрсний экспортоороо дөрөвт ордог юм байна. Монголын нүүрсний экспортын 32 хувийг зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" ХК гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалтаар нэг хүнийг нь шалгаруулдаг. Гэтэл 61 удаа шалгаруулж, давхар гэрээ хийчихдэг.

Энийг цэгцлэхгүй бол гэх юм. 200 тэрбум төгрөг гэсэн үү. Үүнд хэн хариулт хэн өгөх вэ.

Тэр дунд Тавантолгойн мөнгө ч байгаа. ЭМД, Нийгмийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Тэр банкийг чинь өнөөдөр нүүрсний зуучлагч компаниуд худалдаж авах гээд Монголбанк дээр мөнгө төвлөрүүлж байна. Энэ хулгай чинь хэтэрч, банк руу эдийн засгийн гол судас руу орж байна.

Төрийн эзэмшлийн 81 хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам барьж байгаа. Үүний 70 хувийг салбарын яам, 30 хувийг ТӨБЗГ. Энэ 70 хувийг төлөөлж ямар ямар хүмүүс байна вэ. Энэ хүмүүсээ сольсон уу. Хэн нэгэн сайдын шахалтаар орсон хүмүүс үү. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-"Эрдэнэс тавантолгой" ХК ЗГХЭГ-ын харьяа "Эрдэнэс Монгол" компанийн дор байгаа. УУХҮЯ-нд харьяалагддаггүй ч бодлого гаргаж байгаа. Манайхаас ТБНД ТУЗ-д суудаг. Тэр хүн тавигдаад удаагүй байна. Таны болгоомжлол зөв. Журмаараа бол "Эрдэнэс тавантолгой" ХК үнээ өөрөө зарлана. Энержи ресурс ХХК ч саналаа өгч байгаа. Хараад байхад биржийн тухай энэ хуулийг "явуулахгүй байя" гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. 

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ зөв үнэ зарлах байх. Хууль батлагдсанаар Монголын Хөрөнгийн бирж үнэ зарлана. Танай болгоомжлолыг хүлээн авч ажиллана гэдгээ хэлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.