Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкнаас энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад "Манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нягтлан бодогч гэдэг нэрийг гутаасан ямар ухамсаргүй амьтан бэ.