СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-22

🔴УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хулгай гарлаа гэж “Эрдэнэс тавантолгой”-г хувьчилж болохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийтэд санал болгох нь буруу хэмээн мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн биржийн тухай хуулийг эцэслэн батлахтай холбогдуулаад тогтоолын төсөл орж ирсэн. Гуя дагаж хүзүү гэдэг шиг монголын нүүрсний хулгайчид "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлах тухай санаархал орж ирсэн гэж харж байна. Иймд би тус тогтоолын төслийг эсэргүүцсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд энэ санал маань дэмжигдсэн. Ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо. Үүнийг иргэд олон нийт анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Энэ тогтоолын төсөлд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэж заалт орж ирсэн. Угаасаа нийтийн өмч байгаа зүйлийг нийтэд санал болгоно гэдэг нь гадаадын болон дотоодын олигарх этгээдүүдэд өгч болохгүй гэдэг байр суурьтай байна.

Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах гэж оролдсоноос болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар "бөөрөө гаргуулсан". Хулгай гарлаа гэж “Эрдэнэс тавантолгой”-г хувьчилж болохгүй. Харин МАН-аас гүйцэтгэх захирлыг нь тавиад хэдэн зуун сая доллар хулгай хийгээд түүнийгээ тавьсан эздэдээ тарааж өгсөн. Энэ хулгайн асуудлаа, менежментийн асуудлаа ил тод болгох нь чухал байна. Энэ өмчийн эзэн, ард түмэн буруугүй гэдгийг дахин хэлмээр байна. Энэ тогтоолын төслөө хэлэлцэх асуудлаас хас гэдэг саналтай байна гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ариуна
1 жилийн өмнө
124.158.67.13

Босоо ганбаатар босоо ороолон болжээ. Гэнэт л хувьчилж болохгүй гэнэ. Нүүрсний хулгайг Жэнкогоос холдуулах гэж бас тэнэгтсэн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.