СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-22

🔴 Хулгайн нүүрсний мафийн сүлжээг УИХ-ын гишүүн Н.Ганибал дэлгэрэнгүй "тайлбарлав"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Өнөөдөр Монголын нүүрсний үнийг хэн тогтоосныг сайн судалсан уу? Нүүрсний богинын тээвэр хийдэг хүмүүс үнэ тогтоож байна. Эрх баригчид оролцсон. Гадаадын хөрөнгө оруулалттай 10 мянган машин байгаагаас 90 хувь нь хятад хөрөнгө оруулалттай хятад машин. Үлдсэн дээр нь эрх баригчдын машин явдаг.

"Эрдэнэс Тавантолгой" ХК аман дээр нүүрсээ 109 ам.доллараар зарж байгаа. Энэ үнийг богинын тээврийнхэн эхлээд тогтоож, дараа нь "Эрдэнэс Тавантолгой" ХК амны үнээ тогтоодог. Шалтгаан нь хэзээ хилээр гарах нь тодорхойгүй, хэн тэрийг цааш нь тээвэрлээд гарах нь тодорхойгүйгээр нүүрсээ зардаг. Тэрэн дээр мафийн сүлжээ ажиллаж, өөрсдийн үнээр үнэтэй богинын тээврийг хийдэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК жилдээ нэг тонн нүүрснээс 70 ам.долларыг олдог. Зөвхөн богинын тээврийн мафийнхан буюу хилээр гарах эрхтэй хүмүүс л үнэ тогтоож байна.

. Эргээд эрх баригчид гуйвуулдаг ажлаа хийж, дундаас нь авдаг ашгаа авч л таарна. Энэ асуудалд маш сайн анхаар. Бирж дундаас нь татвар авдаг байгууллага болчих вий дээ. Хуучин хөдөө аж ахуйн бирж дээр яг ийм асуудал үүсч, зүгээр нэг бичиг өгдөг газар болоод эцэстээ дампуурсан.

Хилээр гарах эрхтэй зарагдсан ганцхан тохиолдол "Чалко"-д байсан. Бирж дээр зарагдсан нүүрс, тээврийн мафийн сүлжээг даваад 300 доллар хүрэх боломжид бид яаж хүрэх вэ. Энэ маш том асуудал. Нэг сая тонн нүүрсний гэрээг биржээс авлаа гэвэл хилээр өдөрт хэдэн машин гаргах боломжоор ханга. Ингэснээр бодитоор хилийн цаадах нүүрсний үнэ тогтоно гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.