СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-22

🔴Л.Наранбаатар: Сахал Д.Эрдэнэбилэгийн зээлсэн мөнгийг "Цемент шохой" ТӨХК-иас нэхээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар /2022.12.22/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өнөөдөр Хөгжлийн банк Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийг хариуцагчаар татсан шүүх хурал болох гэж байна. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрийг авах гэж байна.

Хөгжлийн банкнаас Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК гэх компани 2015 онд 61 сая долларын зээл авсан. Тэр мөнгийг манайхаас нэхэмжлээд байна. Энэ хоёр тусдаа компани. Угтаа бол Хөгжлийн банк "61 сая долларын зээлийн өр нь өнөөдрийн байдлаар 340 орчим тэрбум төгрөг болсон байна" гээд Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлээд байх юм. 

Сахал Д.Эрдэнэбилэгийн компанийн зээлсэн мөнгийг төрөөс нэхээд байгааг ойлгох хэрэгтэй. Манай Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК Хөгжлийн банканд ямар ч өр байхгүй. Харин эсрэгээрээ Сахал Д.Эрдэнэбилэг "Хөтөл" ХХК-аараа дамжуулан 375 тэрбум төгрөгийн хохиролд оруулсан. Энэ баримтыг дэлгэе.

Манай санхүү, менежментийн баг маш саян нягтлаад хэргийг АТГ-т өгсөн. 375 тэрбум төгрөгийг задалж үзүүлбэл:

88 тэрбум төгрөгийг нь цементийг хөнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан. ХХБ-аас манай үйлдвэрээр хэтэвч шиг дамжуулж өөрийнхөө "Хөтөл" ХХК руу 70 тэрбум оруулсан. Мөн цэвэр ашгийг бууруулсан 45 тэрбум, татвар төлөөгүй 27 тэрбум, гадаад валютын ханшийн алдагдал 69 тэрбум, хуримтлагдсан хүү 44 тэрбум, борлуулалтын орлогоос өөрийн хувийн компани руу шилжүүлсэн 27 тэрбум, "Хөтөл" ХХК-ийн нэрийн өмнөөс манай компаниас 4 тэрбум төгрөг авч орон сууц барьсан. 

Хохирлыг би энэ луйвардчаас нэхэмжилж байна. Үр дүнд хүрэхэд ойрхон болсон тул ард түмэндээ хэлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.