УИХ-ын намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Нөгөө эзэн нь ашиг авч, хөрөнгө оруулагч эзнийхээ хувиар хуралд оролцож чадахгүй. Ийм байдалтай арваад жил явсан. Үүнийг засч залруулъя.
Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн өмчит компаниудад хулгайн асуудал гарлаа шүү дээ. Ард түмэн хяналт алга байна гэж байна. Төр хянаж чадахгүй байна. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгч, хяналт тавих үүднээс энэ хуулийг гаргаж байна. Ажлын хэсэг санаачилга гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. Дараа долоо хоногт байнгын хороон дээр авч хэлэлцэх юм. С.Ганбаатар та байнгын хороонд орж ирсэн мөртлөө дулимаг юм ярьж байна. Ард түмэнд өмчлөх болон хувьцааны эрхийг нээж өгье гэсэн. Энийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Ард түмэнд өмчлүүлэхгүй гээд байгаа юм уу, боломж олгохгүй гээд байгаа юм уу. Байнгын хорооны хурал дээр баахан пижигнүүлж байгаад гараад явцан. Сүүлд нь ямар шийдвэр гарсаныг ч мэдэхгүй.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:
-1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. Ингэхдээ 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд данс нээж, өгсөн. Гэхдээ Хөрөнгийн биржийн бүртгэл нээгдээгүй тул арилжаалах боломжгүй. Арилжах нөхцөл бүрдүүлэхийн тулд Засгийн газрын шийдвэр гарч, 1072 хувьцааг эргэлтэд оруулж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.