СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-22

🔴 Ж.Мөнхбат: Чалкод нүүрсээ 17 хувийн хөнгөлөлттэй үнээр 15 жил өгдөг орон Монголоос өөр байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-2017 оны Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Биржийн тухай хуулийг хийж, тухайн үед эмх замбараагүй байдлаар зарагдаж байсан нүүрсийг битүүмжлэгдсэн үнээр дугтуйнд хийж аваад дуудлага худалдаагаар зардаг байсан. Нүүрс худалдан авах зорилготой иргэн, ААНБ үнээ дугтуйд хийж өгдөг, хамгийн өндөр үнэ өгсөнд нь гэрээ хийх эрх өгдөг. Нийт худалдан авах үнийн 30-40 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дансанд байршуулсны дараа гэрээ хийдэг байсан.

. Тийм учраас Биржийн тухай хуулиа маш хурдан баталж, дагаж мөрдмөөр байна.

2018 оноос хойш энэ дуудлага худалдаа байхгүй болсон гэсэн. Ганцхан амны үнэ таван янзын үнэтэй болчихож. 

Чалкогийн гэрээ дуусаагүй юм уу. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад буюу 2017 оны дөрөвдүгээр сард дуусах байсан. Ж.Эрдэнэбатын засгийн газар 350 сая долларыг нь дараад дуусгасан. "Ти ти жи ви ко" ХХК-ийн хөрс хуулалтыг зогсоогоод 17 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөхгүй гэсэн чинь Засгийн газрыг арбитрын шүүхэд өгнө гэх асуудал гараад, тэр гэрээн дээр таван жил нэмээд 2022 оны дөрөвдүгээр сард дуусгана гэсэн. Гэтэл ахиад таван жил нэмээд 2027 оны дөрөвдүгээр сард хүртэл 17 хувийн хөнгөлөлттэй үнээр өгч, гэрээг сунгасан гэх мэдээлэл сошиалд явж байна. Юу гэж 15 жил 17 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх юм бэ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Танай Засгийн газрын үед хийж байсан уурхай дээр хийж байсан зүйлүүдийг бид хил нөхцлөөр хийж байгаа. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй. Томоохон 11 журам батална, бүхэл бүтэн бирж байгуулна гэх мэт хуулийн араас дагалдах олон ажил байна. Түр журмаар Эрдэнэт Тавантолгой ХК-ийн нүүрсний 30 хувийг долдугаар сарын 01 гэхэд хил нөхцлөөр зардаг болгох тест хийж байна. Нүүрснийг хил нөхцлөөр зарахад бэрхшээлүүд байна. Санаатай болон санамсаргүй байдлаар. Доод үнийг Эрдэнэс Тавантолгой ХК өөрсдөө зарлана. Чалкогийн гэрээ сунгасан нь үнэн. Ийм учраас Засгийн газар БЭТ томилсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат:

-Компанийн санхүүгийн тайланд хувьцаатай холбоотой 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан бий. Үүнд 81.51 нь "Эрдэнэс Монгол", иргэдэд 18.43 хувь, 486 аж ахуйн нэгжид 0.5 хувь байна гэсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани дээр дөрвөн гол том худалдан авагч байна. Бүгдээрээ "Чалко" тэргүүтэй БНХАУ-ын компани. Чалкогийн гэрээ 2011 оноос эхэлсэн бөгөөд дунд нь хоёр удаа сунгасан.

Гэрээ нь 2027 оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Эхний нөхцөл нь Цанхийн зүүн уурхайд хийж буй нүүрс олборлолтын 60 хувийг "Чалко" өөртөө авна гэсэн. Нийт 25.4 сая тонн нүүрс авсан. Энэ оны байдлаар 644.7 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг авсан байна. Бусад гурван компани нь нийлээд 300 сая ам.доллар, "Чалко"-гоос 100 сая ам.доллар гээд нийт 400 сая ам.доллар авсан. Нийтдээ 603 сая ам.долларын мөнгө урьдчилан авч, нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байгаа. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.