СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-22

🔴УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэр дээрээс Хөшөөтийн уурхайн удирдлагуудыг "занав"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Ховд аймагт ажилладаг Хөшөөтийн нүүрсний уурхай иргэдийг хөлдөөж алах гэж байгаа талаар Ховдын иргэд хэлж байна. Арга хэмжээ авч өгөөч гэж хүсэлт тавьсан. Уурхай энэ жил 2,2 сая тонн нүүрс гаргасан хэрнээ аймгийн төсөвт багахан мөнгө оруулдаг. Үүнийгээ маш их дэмжлэг гэж үздэг. Хөшөөтийн уурхайгаас тав дахин илүү нүүрс гаргаж байгаа Эрдэнэс тавантолгойн уурхай монголчуудыг тэжээж байна. 

Хөшөөтийн уурхай маш замбараагүй үйл ажиллагаа явуулдаг, бараа бүтээгдэхүүнийг 4-5 дахин өндөр үнээр авсан тайлан гаргаж татвараас зугтдаг. Иргэдийн эрх ашгийг хохироож байна. Засгийн газар БНМАУ-ын хууль тогтоол ашигладаг болсон юм бол Хөшөөтийн уурхайд БЭТ томилж өгөөч. Хулгай дээрмийг нь зохицуулж, татварыг нь зөв аваач. 

Ховдын хэдэн дарга нарыг нааш цааш болгочихоод ажлаа хийж байна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү гэдгийг уурхайн удирдлагуудад хэлье. Иргэдийг нүүрсээр ханга гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.