СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-12-22

ӨНӨӨДӨР: Өвлийн туйл бөгөөд ЕС эхлэх өдөр

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг "Балчир гурав", "Идэр гурав", "Өтөл гурав" гэж хуваадаг ажээ.

Өнөөдрөөс ес эхэлж байгаа бөгөөд хамгийн богино өдөр, урт шөнө тохиож байна. 

ЕСӨН ЕС

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно

Өнөөдөр өвлийн туйл өдөр

Дэлхийн нарыг тойрох болох тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс шалтгаалж жил бүр хоёр төрлийн туйл тохиодог бөгөөд өнөөдөр өвлийн буюу арванхоёрдугаар сарын туйл юм.

Дэлхийн нартай хамгийн ойр болон холдох үеийг ийнхүү туйл гэж нэрлэдэг бөгөөд зургаадугаар сард хамгийн хол, арванхоёрдугаар сард хамгийн ойр цэгтээ хүрдэг

Жил бүрийн энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр, урт шөнө болдог бол өмнөд хагаст хамгийн урт өдөр, богино шөнө тохиодог.

Улаанбаатарын цагаар арванхоёрдугаар сарын 22-ны 05:48 цагт өвлийн туйл тохиох бөгөөд энэ өдрөөс дэлхийн хойд хагаст өвөл эхэлсэн гэж үздэг бол өмнөдөд зун эхэллээ хэмээдэг. Мөн тус өдрөөс цөөн долоо хоногийн дараа дэлхий нартай хамгийн ойр цэгтээ хүрнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.