СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гишүүд, сайд нар эхнэр хүүхдээ дарга болгож, компаниараа тендерт орохыг хориглоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ердөө өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын хэргийг чангатгасан. Тэгвэл албан тушаалтнуудтай холбоотой бас нэг хуулийн төсөл удахгүй УИХ-ын даргын гар дээр очихоор болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд зэрэг өндөр албан тушаалтнуудын гэр бүл, аав ээж, ах дүү гээд ойрын хамааралтай хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд ажиллуулахыг хориглох хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Энэ хориг нь өмнө хуулиар тодорхойлсон “...Хамаарал бүхий этгээд” гэдгээс нарийвчилж, “...Зөвхөн гэр бүл, овог нэгтэй ах дүүс” гэх хүрээг хамрах юм байна.  

Мөн дээрх албан тушаалтнууд өөрийн оролцоотой компаниудаараа төрөөс зарласан тендерт оролцохыг хориглохоор болжээ. Ингэхдээ тухайн компанийнх нь  эцсийн өмчлөлийг тогтоож, түүгээр нь хуульчлах юм байна.

Уг хуулийн төслийг 2022 ондоо багтааж УИХ-д өргөн барихыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгожээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nuurs
1 жилийн өмнө
139.5.216.248

Odoo darga bolson sadanguudaa yhuu

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.8

тендэр шалгаруулахдаа энэ чиглэлээр олон жил ажилласан мөн эрүүл мэнд нийгмийн даатгал д хэр олон хүн хамрагддаг зэргээр шалгаруул тэгвэл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.