СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-21

2018-2022 оны хооронд 80 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэл”-ийг танилцууллаа.

Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолжээ. Нийт экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг найман компани дангаараа экспортолсон байна.

Нийт 336 сая тонн нүүрснээс 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүний 43.5 их наяд төгрөгийг буюу 95 хувийг нь 2011 оноос одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд олжээ. Дээрх борлуулалтын нийт орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ.

Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг байна.

Нүүрсний экспорттой холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан бөгөөд голлох таван төрлийн зөрчлийг онцолсон. Тухайлбал:

-Нүүрс ашиглах, тээвэрлэхтэй холбоотой орлого нуун дарагдуулах, дутуу тайлагнаж, төлөх зэрэг зөрчил гаргадаг байна.
-Оффтейк ба бусад гэрээгээр үндэслэлгүй үнийн хөнгөлөлт үзүүлж хямд үнээр гэрээ хийх зэргээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг хохироох зөрчил хэмээн танилцууллаа.
-Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эсхүл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн нүүрсний мөргөцөг буюу 340 мянган тонн нүүрсийг зөвшөөрөлгүй авч ашиглан хохирол учруулсан; хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироох гэсэн таван бүлгээр ангилж, зөрчлүүдийг шалгаж байгааг мэдээлэв.

Мөн нүүрсний аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын хяналт шалгалтын талаар мэдээлэл танилцууллаа. 2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байна.

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвартай холбоотой нийт хяналт шалгалтын талаарх мэдээллийг мөн танилцуулав. 2018-2022 оны хооронд нийт 267 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд 80 тэрбум төгрөгийн акт тавьсан бол одоо 18 аж ахуйн нэгжид шалгалт хийж байгаа  аж.

Б.Жавхлан сайд үргэлжлүүлэн АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-тэй холбоотой зөрчил, оффтейк болон бусад гэрээний талаарх тоон мэдээллийг танилцуулав.

Мөн гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, тэдгээртэй холбоотой тоон мэдээллүүдийг танилцууллаа. Гаалийн байгууллага 2013-2018 онд хийсэн дотоод хяналт шалгалтынхаа явцад гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн зөрчлийг илрүүлсэн байна.

Тодруулбал, 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтайгаар “ачаагүй” гэсэн бүртгэлтэй гарсан зөрчлийг илрүүлсэн байна. 3785 тээврийн хэрэгслээр нийтдээ 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй, өөрөөр хэлбэл экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй зөрчлийг мөн илрүүлээд байгаа аж. Эдгээрийг илрүүлээд хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгааг Сангийн сайд илтгэлийнхээ үеэр онцолсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.138.81

Geree hiideg hil damnasan humuusiig barij shalga jenko zi ajnai 3 huniig bari tz hereg deer gansuh jenko mongoliig 12 jil horlon unuudur yaduural d hurgej ard tumen dee hohirooson hereg deer yalla busad ni jijg asuudal

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.