СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-21

🔴LIVE: ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван: Бүртгэлгүй гарсан нүүрсний мэдээллийг ЦЕГ-т өгсөн, одоо болтол хариу ирээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ерөнхий хяналтын сонсголд оролцсон ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван нүүрсний хулгайтай холбоотой хяналт шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар мэдээлэл өглөө. 

ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван: 

-Гаалийн байгууллага 2013, 2018, 2022 онуудад дотоод хяналт шалгалтыг хийсэн. Бүртгэл доголдсон, гаалийн мэдүүлэггүй экспортолсон, хил хооронд (манифест)-ын бүртгэлгүй гарсан зөрчил илэрсэн. 2010-2011 оны долдугаар сарын хооронд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрс тээвэрлэж, гаалийн бүртгэлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй. Энэ үйлдлийг 2013 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Гэтэл Тавантолгой ХК-ийн 21 аж ахуйн нэгжүүд төлөвлөснөөс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон. Гэрээ нь тодорхойгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон. Үүнийг 2018 онд ЭЦА-нд шилжүүлсэн. Зөрчил гарсныг хууль, хяналтын байгууллагад өгсөн, шалгагдаж байгаа.  Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Харин манайх хариуцлага алдсан албан хаагчдад хариуцлага тооцсон. 

Манайх 18 гаалийн байгууллага, хороог хянаж байдаг. Цахимаар хянах Шуурхай удирдлагын төвийг байгуулсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.