СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Кёкүшюзанбатбаяр нарын дөрвөн шүүгдэгчийн хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгч холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт боллоо. 

Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгч холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.12.21/ 09:30 цагт товлосон боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж, дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ. 

Улмаар тухайн албан тоотыг харгалзан шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.